|
|
Лавлах |
|
ХҮҮХДИЙН ТӨРСНИЙ ГЭРЧИЛГЭЭ
|
|
Шинээр төрсөн хүүхдэд төрсний гэрчилгээ олгоход шаардагдах материал: - Хүүхэд төрсөн тухай эмнэлгийн магадлагаа (шюссан шёомейшё) их хувь
- Эцэх эхийн гэрлэлтийн гэрчилгээ, гэрчилгээний хуулбар
- Эцэг эхийн иргэний үнэмлэхний хуулбар
- Эцэг эхийн гадаад паспортын зурагтай болон хамгийн сүүлийн визтэй хуудасны хуулбар
- Эцэг эхийн түр оршин суугчийн үнэмлэхний хуулбар (гайгокужин тоорокушё )
- Эцэг эхийн түр оршин суугчийн үнэмлэхний баталгаа (коссай жико шёомэйшё)
- Төрснийг бүртгэх анкет болон төрсний гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл тус тус бөглөх
- Хураамжгүй
Жич: Шуудангаар материалаа ирүүлэх тохиолдолд буцах хаяг бүхий баталгаат шуудангийн дугтуйгаа хамт ирүүлнэ үү.Embassy of Mongolia 21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047 Tel: 03-3469-2088 Fax: 03-3469-2216 http://www.embmong.com |
|
|
|
ЯПОН УЛСЫН ИРГЭНТЭЙ ГЭРЛЭХ
|
МОНГОЛ УЛСЫН ИРГЭН ЯПОН УЛСЫН ИРГЭНТЭЙ ГЭРЛЭЛТЭЭ БҮРТГҮҮЛЭХЭД ШААРДАГДАХ БИЧИГ БАРИМТЫН ЖАГСААЛТ
"Гадаадын иргэний гэр бүлийн байдлын түр журам"-ын дагуу таны бүрдүүлсэн материаруулдыг хянан үзэж, шаардлага хангасан тохиолдолд гэрлэлтийг 30 хоногийн дотор бүртгэхийг анхаарна уу. Гэрлэлтийг аль улсад бүртгүүлэхээс хамааран бүрдүүлэх материал бага зэрэг ялгаатай байна. I. Гэрлэлтийг Япон улсад бүртгүүлэх тохиолдолд / Монгол улсаас Япон улсад суугаа Элчин сайдын яаманд бүртгэлийг хийнэ/ II. Гэрлэлтийг Монгол улсад бүртгүүлэх тохиолдолд / Улаанбаатар дахь ИБМУТ-д бүртгэлийг хийнэ/
I. Гэрлэлтийг Япон улсад бүртгүүлэх тохиолдолд бүрдүүлэх материалууд:
-Монгол улсын иргэний бүрдүүлэх материал: 1. Гадаад паспортын хуулбар /Зурагтай хэсэг болон визтэй хэсгийн/ 2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар 3. Төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар 4. Гэрлэж байсан эсэх талаарх ИБМУТ-ийн тодорхойлолт /Хэрэв өмнө гэрлэж байсан бол гэрлэлтээ цуцалуулсан тухай шүүхийн шийдвэр/ 5. Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх талаарх ЦЕГ-ын тодорхойлолт 6. МУ-д байнга оршин суудаг засаг захиргааны тодорхойлолт 7. Япон улсын гадаад иргэний түр оршин суугчын үнэмлэхний хуулбар 8. Түр оршин суугчын үнэмлэхний баталгаа 9. Гэрлэлтээ бүртгүүлэхийг хүссэн өргөдөл 10. Ажил болон сургуулийн тодорхойлолт 11. Консулын үйлчилгээний хураамж 1500 иен. /ЭСЯ-ны дансанд шилжүүлж баримтыг ирүүлнэ үү./ -Япон улсын иргэний бүрдүүлэх материал: 1. Ургийн бичиг /Эх материал/ 2. Гадаад паспортын хуулбар /Гадаад паспорт байхгүй тохиолдолд жолооны үнэмлэхний хуулбар байж болно/ 3. Хаягийн тодорхойлолт. Гэрлэлтээ бүртгүүлэхээр ЭСЯ-нд хандахдаа дээрх материалуудын өнгөт хуулбарыг 2 хувь хийж, эх материалуудын хамт авч ирэх шаардлагатай. Материалуудыг шалгаж үзээд 1 хувийг нь ЭСЯ-нд авч үлдэх бөгөөд үлдсэн хувийг нь эзэнд нь буцааж өгнө. ЭСЯ-наас дээрхи материалуудыг шаардлага хангасан гэж үзвэл "Гэр бүл болох болзлыг хангасан " тухай тодорхойлолтыг гаргаж өгөх бөгөөд уг тодорхойлолтыг японы холбогдох засаг захиргааны байгуулагад авч очиж японы талд гэрлэлтээ бүртгүүлнэ. Үүний дараа монгол талдаа гэрлэлтээ бүртгүүлэх шаардлагатай бөгөөд үүний тулд японы талд гэрлэлтээ бүртгүүлсний дараах шинэ ургийн бичгийг, ЭСЯ-нд өгсөн материалуудын үлдсэн 1 хувийн хамт ЭСЯ-нд авч ирж , гэрлэх тухай хүсэлтээ бичгээр үйлдэж, гэрлэлтийн бүртгэлийн анкет бөглөнө. Гэрлэх тухай хүсэлтийг гэрлэх хос хоёул өөрийн биеэр ЭСЯ-нд ирж гаргана. Уг хүсэлтийг үндэслэн Монгол улсын гэрлэлтийн гэрчилгээг ЭСЯ-наас олгоно. Гэрлэлтийн гэрчилгээний үнэ 2000 иен. Жич: Шуудангаар материалаа ирүүлэх тохиолдолд буцах хаяг бүхий баталгаат шуудангийн дугтуйгаа хамт ирүүлнэ үү.
II. Гэрлэлтийг Монгол улсад бүртгүүлэх тохиолдолд Япон улсын иргэний бүрдүүлэх материалууд: 1. Гэрлэхийг хүссэн өргөдөл бичиж, монгол хэл дээр албан ёсны орчуулга хийлгэж нотариатаар баталгаажуулсан байх. 2. Гэр бүлийн талаарх Японы холбогдох байгуулагын тодорхойлолт 3. Эрүүл мэндийн тодорхойлолт /ДОХ, бэлгийн замаар халдварлах өвчин, сэтгэц, сүрьеэний шинжилгээний бичиг/ 4. Гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан эсэх талаар цагдаагийн газрын тодорхойлолт 5. Монгол улсад амьдрах хөрөнгийн эх үүсвэрийн талаарх эрх бүхий байгуулагын тодорхойлолт 6. Иргэний бичиг баримтын нотариатаар баталгаажуулсан хуулбар 7. Цээж зураг 1 хувь 8. Виз бүртгэлийн зөрчилгүйн тодорхойлолт. Дээрх материалуудыг бүрдүүлж Улаанбаатар дахь ГИХАЭА-нд гэрлэх тухай хүсэлтээ гаргана. Жич: Гадаад хэл дээр бичигдсэн тодорхойлолтыг монгол хэл дээр албан ёсны орчуулга хийлгэж нотариатаар батлуулсан байна.
ЭСЯ-ны дансны дугаар/Англи хэлээр/: Account number of Embassy of Mongolia Bank name: Bank of Tokyo-Mitsubishi UFJ, Branch name: Shibuya-Meijidori branch Branch number: 470 Account number: 0458589 Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/: 駐日モンゴル国大使館の口座番号 銀行: 東京三菱UFJ銀行渋谷明治通り支店 支店番号: 470 口座番号: 0458589 口座名義: Embassy of Mongolia
Embassy of Mongolia 21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047 Tel: 03-3469-2088 Fax: 03-3469-2216 E-mail: embmong@gol.com, consulmong@gol.com Web: http://www.embmong.com |
|
|
|
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ӨРГӨМЖИТ КОНСУЛУУД
|
|
Монгол улс нь Япон улстай худалдаа, эдийн засаг, соёлын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх, японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалын салбарт хамтын ажилагааг өрнүүлэх, хоёр орны найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэх үүднээс 1998 оноос хойш өөрийн улсын Өргөмжит консулыг тус улсад томилж эхэлсэн бөгөөд одоогоор манай 2 өргөмжит консулын газар /Осака, Саппоро хотууд/ Япон улсад үйл ажилагаагаа явуулж байна. Өргөмжит консулууд нь тухайн тойрогтоо Монгол Улсыг сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхитэй явуулах, хүлээн авагч улстай, ялангуяа дараахь салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр голлон ажиллана. Үүнд: Худалдаа, эдийн засаг; Шинжлэх ухаан, технологи; Соёл боловсрол; Хүмүүнлэгийн салбар зэрэг болно. Үүний зэрэгцээ Өргөмжит консулын хийж гүйцэтгэх ажил үүргийн дотор тойрогт нь байгаа Монгол Улсын байгууллага, иргэдэд хүлээн авагч улсын хууль тогтоомж, зан заншил болон тэдний эдлэх эрх, хүлээг үүрэг хариуцлагын талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх болон монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудал ордог тул эрх ашгаа хамгаалуулах, хуулийн зөвлөгөө авах болон бусад асуудлаар тэдэнд хандаж болохыг зөвлөж байна. Чингэхдээ Өргөмжит консул өөрийнхөө ажиллах тухайн тойрогт хамаарах асуудлыг хүлээж авах учиртайг анхаарна уу. 1. Осака хот дахь Өргөмжит консулын газар Өргөмжит консулын нэр: Сато Норико /Mrs. SATO Noriko/ Өргөмжит консулаар томилогдсон он: 1998 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс Консулын тойрог: Кансай орчмын бүс нутгийг хамаарна. Хаяг: Honorary Consulate of Mongolia in Osaka, 1-4-10-303 Bakuro-machi, Chuo-ku, Osaka 541-0059, JAPAN. Tel: +81-6-4705-3207 Fax: +81-6-6263-0323 E-mail: n.sato@mongol.or.jp Web site: http://www.mongol.or.jp/ryojikan/ 2. Саппоро хот дахь Өргөмжит консулын газар Өргөмжит консулын нэр: Моримото Масао /Mr. MORIMOTO Masao/. Өргөмжит консулаар томилогдсон он: 1999 оны 5 дугаар сарын 12-ний өдрөөс Консулын тойрог: Хоккайдо, Аомори, Акита, Иватэ мужийн бүс нутгийг хамаарна. Хаяг: Honorary Consulate of Mongolia in Sapporo, c/o Hokkai-Gakuen, 4-1-40 Asahi-machi, Toyohira-ku, Sapporo 062-8605, JAPAN Tel: +81-11-841-1161 (ext.198) Fax: +81-11-841-1199 E-mail: mongolia@sapporo.hokkai-t-u.ac.jp
МОНГОЛ УЛСААС ЯПОН УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ |
|
|
|
ПАСПОРТ СУНГАЛТ
|
Паспортын сунгалт хийхэд шаардагдах материал: 1. Гадаад паспорт 2. Гадаад паспортын хуулбар 1 хувь 3. Ажил болон сургуулийн тодорхойлолт 4. ЭСЯ-нд хандсан өргөдөл 5. Нэг жилийн сунгалтын хураамж нь 500 иен. /ЭСЯ-ны дансанд шилжүүлж баримтыг ирүүлнэ үү./ Жич: Шуудангаар материалаа ирүүлэх тохиолдолд буцах хаяг бүхий баталгаат шуудангийн дугтуйгаа хамт ирүүлнэ үү.
ЭСЯ-ны дансны дугаар/Англи хэлээр/: Account number of Embassy of Mongolia Bank name: Bank of Tokyo-Mitsubishi UFJ, Branch name: Shibuya-Meijidori branch Branch number: 470 Account number: 0458589 Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/: 駐日モンゴル国大使館の口座番号 銀行: 東京三菱UFJ銀行渋谷明治通り支店 支店番号: 470 口座番号: 0458589 /当座預金/ 口座名義: Embassy of Mongolia
Embassy of Mongolia 21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047 Tel: 03-3469-2088 Fax: 03-3469-2216 E-mail: embmong@gol.com, consulmong@gol.com Web: http://www.embmong.com |
|
|
|
ПАСПОРТ ШИНЭЭР АВАХ
|
Энгийн гадаад паспортыг мэдүүлэхдээ дараах материалыг бүрдүүлнэ. 1. Цээж зураг /3.5Х4.5 см хэмжээтэй, цагаан артай 3 хувь/ 2. Одоо байгаа гадаад паспортын зурагтай хуудас, хамгийн сүүлийн визтэй хуудас 2 хувь 3. Иргэний үнэмлэхний хуулбар 2 хувь 4. Гайкокужин тоорокушёогийн хуулбар 2 хувь 5. Гайкокужин тоорокушёо кисай жико шёомэйшё эх хувь, 1 хувь хуулбарын хамт 6. Ажил болон сургуулийн тодорхойлолт (зайгакушёмэйшё) 7. Төлбөр 30 ам.доллар. /Бэлэнээр нь материалуудын хамт ирүүлнэ үү./ 8. Хураамж 2000 иен /ЭСЯ-ны дансанд шилжүүлж баримтыг ирүүлнэ үү. / 9. Үндэсний гадаад паспорт авах мэдүүлэг Мэдүүлгийг Элчин сайдын яамны вэб хуудасны ПАСПОРТ МЭДҮҮЛЭХ хэсгийг дарж бөглөнө. (Шаардлагатай мэдээллээ бөглөсний дараа мэдүүлэх, хэвлэх хэлбэрээр гарна) Үндэсний гадаад паспортыг Монголд захиалга өгч хийлгэдэг тул 1-2 сарын хугацаа шаардагдана. Паспорт хийгдэж ирсэн эсэхийг Элчин сайдын яамнаас утсаар тодруулсны дараа ирж авна. Паспортаа өөрийн биеэр ирж авах боломжгүй нөхцөлд тухайн паспортыг шуудангаар илгээх хаяг болон утасны дугаар, хуучин паспортын дугаар зэргээ тодорхой бичсэн хүсэлтийг 03-3469-2216 факсаар Консулын хэлтэст хаяглах ирүүлнэ үү. Жич: Шуудангаар материалаа ирүүлэх тохиолдолд буцах хаяг бүхий баталгаат шуудангийн дугтуйгаа хамт ирүүлнэ үү.
ЭСЯ-ны дансны дугаар/Англи хэлээр/: Account number of Embassy of Mongolia Bank name: Bank of Tokyo-Mitsubishi UFJ, Branch name: Shibuya-Meijidori branch Branch number: 470 Account number: 0458589 Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/: 駐日モンゴル国大使館の口座番号 銀行: 東京三菱UFJ銀行渋谷明治通り支店 支店番号: 470 口座番号: 0458589 /当座預金/ 口座名義: Embassy of Mongolia
Embassy of Mongolia 21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047 Tel: 03-3469-2088 Fax: 03-3469-2216 E-mail: embmong@gol.com, consulmong@gol.com Web: http://www.embmong.com |
|
|
|
ХҮҮХДЭД ХАВСРАЛТ ХИЙХ
|
Хүүхдэд хавсралт хийхэд шаардагдах материал: 1. Хавсралт хийлгэх хүүхдийн цээж зураг 2 хувь /3.5Х4.5 см хэмжээтэй, цагаан артай / 2. Хавсралт хийх эцэг, эхийн аль нэгний нь паспорт болон хуулбар 3. Хүүхдийн төрсний гэрчилгээ болон төрсний гэрчилгээний хуулбар 4. ЭСЯ-нд хандсан өргөдөл 5. Хураамж 500 иен. /ЭСЯ-ны дансанд шилжүүлж баримтыг ирүүлнэ үү./ Жич: Шуудангаар материалаа ирүүлэх тохиолдолд буцах хаяг бүхий баталгаат шуудангийн дугтуйгаа хамт ирүүлнэ үү.
ЭСЯ-ны дансны дугаар/Англи хэлээр/: Account number of Embassy of Mongolia Bank name: Bank of Tokyo-Mitsubishi UFJ, Branch name: Shibuya-Meijidori branch Branch number: 470 Account number: 0458589 Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/: 駐日モンゴル国大使館の口座番号 銀行: 東京三菱UFJ銀行渋谷明治通り支店 支店番号: 470 口座番号: 0458589 口座名義: Embassy of Mongolia
Embassy of Mongolia 21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047 Tel: 03-3469-2088 Fax: 03-3469-2216 E-mail: embmong@gol.com, consulmong@gol.com Web: http://www.embmong.com |
|
|
|
ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ
|
Жолооны үнэмлэхний орчуулгын баталгаа хийлгэхэд шаардагдах материал: 1. Жолооны үнэмлэх талоны хамт 2. Гадаад паспортын хуулбар 3. Ажил болон сургуулийн тодорхойлолт 4. Түр оршин суугчын үнэмлэхний хуулбар 5. Түр оршин суугчын үнэмлэхийн баталгаа 6. ЭСЯ-нд хандсан өргөдөл 7. Хураамж 500 иен. /ЭСЯ-ны дансанд шилжүүлж баримтыг ирүүлнэ үү./ Жич: Шуудангаар материалаа ирүүлэх тохиолдолд буцах хаяг бүхий баталгаат шуудангийн дугтуйгаа хамт ирүүлнэ үү.
ЭСЯ-ны дансны дугаар/Англи хэлээр/: Account number of Embassy of Mongolia Bank name: Bank of Tokyo-Mitsubishi UFJ, Branch name: Shibuya-Meijidori branch Branch number: 470 Account number: 0458589 Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/: 駐日モンゴル国大使館の口座番号 銀行: 東京三菱UFJ銀行渋谷明治通り支店 支店番号: 470 口座番号: 0458589 /当座預金/ 口座名義: Embassy of Mongolia
Embassy of Mongolia 21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047 Tel: 03-3469-2088 Fax: 03-3469-2216 E-mail: embmong@gol.com, consulmong@gol.com Web: http://www.embmong.com |
|
|
|
ХҮҮХЭД ҮРЧЛЭЛТ
|
I -Монгол улсын иргэний бүрдүүлэх материал: 1. Гадаад паспортын хуулбар /Зурагтай хэсэг болон визтэй хэсгийн/ 2. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар 3. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар 4. Япон улсын гадаад иргэний түр оршин суугчын үнэмлэхний хуулбар 5. Түр оршин суугчын үнэмлэхний баталгаа 6. Ажил болон сургуулийн тодорхойлолт 7. Үрчлүүлэх хүүхдийн төрсний гэрчилгээ 8. Хүүхэд үрчилж авахыг хүссэн өргөдөл /Өргөдлийг үрчилж авах эцэг эх, үрчилүүлэх хүүхэд тус бүр бичнэ/
II -Япон улсын иргэний бүрдүүлэх материал: 1. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар 2. Гадаад паспортын хуулбар /Гадаад паспорт байхгүй тохиолдолд жолооны үнэмлэхний хуулбар байж болно/ 3. Хаягийн тодорхойлолт. 4. Хүүхэд үрчилж авахыг хүссэн өргөдөл
Дээрх материалуудыг бүрдүүлж ЭСЯ-нд хүүхэд үрчилэх тухай хүсэлтээ гаргана. /Гэрчилгээний үнэ 2000 иенийг ЭСЯ-ны дансанд шилжүүлж баримтыг ирүүлнэ үү./
Жич: Шуудангаар материалаа ирүүлэх тохиолдолд буцах хаяг бүхий баталгаат шуудангийн дугтуйгаа хамт ирүүлнэ үү.
ЭСЯ-ны дансны дугаар/Англи хэлээр/: Account number of Embassy of Mongolia Bank name: Bank of Tokyo-Mitsubishi UFJ, Branch name: Shibuya-Meijidori branch Branch number: 470 Account number: 0458589 Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/: 駐日モンゴル国大使館の口座番号 銀行: 東京三菱UFJ銀行渋谷明治通り支店 支店番号: 470 口座番号: 0458589 口座名義: Embassy of Mongolia
Embassy of Mongolia 21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047 Tel: 03-3469-2088 Fax: 03-3469-2216 E-mail: embmong@gol.com, consulmong@gol.com Web: http://www.embmong.com |
|
|
|
БУЦАХ ҮНЭМЛЭХ МЭДҮҮЛЭХ
|
Буцах үнэмлэх мэдүүлэхэд шаардагдах материал: 1. Иргэний үнэмлэх 2. Цагдаагийн тодорхойлолт 3. Цээж зураг 2 хувь (3.5Х4.5 см хэмжээтэй, цагаан артай) 4. Хураамж 3000 иен. /ЭСЯ-ны дансанд шилжүүлнэ үү./ 5. ЭСЯ-нд хандсан хувийн өргөдөл зэргийг бүрдүүлнэ. Мөн энэхүү веб хуудасны Буцах Үнэмлэх Мэдүүлэх гэсэн хэсгийг бүрэн зөв бөглөнө. Буцах үнэмлэхийг ажлын 3-5 хоногийн дотор гаргаж өгнө. Хэрэв интернетийн мэдүүлгийг бөглөөгүй тохиолдолд илүү хугацаа зарцуулагдаж болно. Буцах үнэмлэх мэдүүлэх иргэдийн асууудлыг Улаанбаатар дахь ИБМУТ-өөс лавладаг учир тодорхой цаг зарцуулдаг болохыг анхаарч ажлаа эртнээс зохицуулна уу. Бид та бүхнийг чирэгдүүлэхгүй байх үүднээс интернетийн мэдүүлгийг нэвтрүүлж байна.
ЭСЯ-ны дансны дугаар/Англи хэлээр/: Account number of Embassy of Mongolia Bank name: Bank of Tokyo-Mitsubishi UFJ, Branch name: Shibuya-Meijidori branch Branch number: 470 Account number: 0458589 Account holder: Embassy of Mongolia
ЭСЯ-ны дансны дугаар/Япон хэлээр/: 駐日モンゴル国大使館の口座番号 銀行: 東京三菱UFJ銀行渋谷明治通り支店 支店番号: 470 口座番号: 0458589 口座名義: Embassy of Mongolia
Embassy of Mongolia 21-4, Kamiyama-cho, Shibuya-ku, Tokyo 150-0047 Tel: 03-3469-2088 Fax: 03-3469-2216 E-mail: embmong@gol.com, consulmong@gol.com Web: http://www.embmong.com |
|
|
|
ИТГЭМЖЛЭЛ ХИЙЛГЭХ
|
Итгэмжлэл хийлгэх үүед шаардагдах материал: 1. Итгэмжлэл хийлгэх материалын эх хувь 2. Гадаад паспортын хуулбар 3. Түр оршин суугчын үнэмлэхний хуулбар 4. Түр оршин суугчын үнэмлэхний баталгаа 5. Ажил болон сургуулийн тодорхойлолт 6. ЭСЯ-нд хандсан өргөдөл 7. Хураамж 500 иен. /ЭСЯ-ны дансанд шилжүүлнэ үү./ Итгэмжлэлийг хувь хүн ЭСЯ-нд өөрийн биеэр ирж хийлгэнэ.